ХОРТОЙ ӨВС АНДУУРЧ ИДЭЭД НАС БАРЖЭЭ

2020-04-13  

ОХУ-ын алдарт аялагч Александр Норко коронавирусийн дэгдэлтээс зугтааж ойд түр хугацаагаар майханд амьдарч байжээ. Ингэхдээ хортой ургамлын үндэс андууран идсэнээс нас барсан байна. Өдгөө 62 настай ялагчийн үхлийг түүний эхнэр Лариса Норко нийтэд мэдэгдсэн аж. Түүний нөхөр энэ сарын 4-нд Санкт Петербург хотоос гарсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг албан ёсоор мэдэгдээгүй аж.Гэвч Лариса нөхөртэйгөө хамгийн сүүлд утсаар холбогдоход тэрбээр сараана цэцгийн үндсийг буцалгаж уух гэж буй тухайгаа хэлсэн аж. Тус ургамлын шүүс нь морийг ч амархан хөнөөх хортой байна.

Александр Норко унадаг дугуйгаар Египет, Сингапур зэрэг орнууд руу унадаг дугуйгаар аялаад ирсэн юм.

 

Эх сурвалж: https://megapolisonline.ru/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?