75 НАСТАЙ ИРГЭН ТУУЛ ГОЛД ОСОЛДОЖ АМЬ ЭРСДЖЭЭ

2020-04-13  

Туул гол дагуу үйл ажиллагаа явуулдаг элс хайрганы компаниудыг шалгана

Энэ сарын 11-ний өдөр 75 настай иргэн Туул голд осолдож амь эрсдсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баяндөхөм”-ийн 11 дүгээр гудамжинд 75 настай эрэгтэй иргэн Г дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 21:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын шуурхай бүлэг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 09:08 цагт хүлээн авчээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай Туул голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:15 цагт цогцсыг уснаас гарган авсан байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?