ОРОС УЛСЫН ЗАРИМ ХЭСЭГТ ЗАДГАЙ ШАР АЙРАГ ЗАРАХЫГ ХОРИГЛОЛОО

2020-04-13  

Савалгаагүй, задгай шар айргийг худалдаалахыг Оросын Алс Дорнодод хориглосон байна.

Оросын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт залгай шар айргийг худалдаалахыг хориглох шийдвэр гарах гэж буй. Маш олон пиво-баар хаагдсан. Пиво үйлдвэрлэгчдэд асуудал тулгарсан. Пиво баарнаас гадна пиво худалдаалдаг дэлгүүрийг ч хаах санал гарч буй. Тухайлбал Липецкэд карантины үеэр пивоны худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдийг орон нутгийн захиргаанаас хаалгасан гэж Оросын Пивоны холбооноос мэдэгдсэн. Москва хотод гэхэд л, пиво зардаг 2000 цэгийн 400 орчимыг хаасан байна. Тува, Якут, Байгаль нуурын орчмын районд зѳвхѳн пиво ч биш, бүх тѳрлийн согтууруулах ундааны худалдааг хориглосон байна. -Архи, пивоны худалдааг хязгаарлаж болно. Харин бүрмѳмѳн хориглосон "хуурай хууль" тогтоох нь оновчтой биш гэж Оросын Эрүүл мэндийн Яамны ерѳнхий нарколог эмч Евгений Брюн байр сууриа илэрхийллээ.

"Хуурай закон" тогтоохыг мэргэжлийн хүний хувьд эсэргүүцлээ. Үр дүн муутай, ѳгѳѳжгүй гэж тэр үзэв.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?