АН УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ХАМТРАН ОРОЛЦОХ САНАЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

2020-04-13  

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа Ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн хүмүүст, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд нэгдэн өрсөлдөх саналыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш, АН-тай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй".

Мөн улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүлж байна.  Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий.

Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна.  Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй үр ашиггүй зүйл хийж буйд бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. 

АН жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 17-нд эцэслэн тодорсны дараа санхүүжилтийн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил тод болох болно

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баяка:Эрдэнэтэй хамт сонгуульд оролцох хүчин байхгүй штээ. Харин МАНтай хамтарч орвол яасан юм 2020-04-13
Zochin:Gunbalail negdeh ni de 2020-04-13
зочин:60 тэрбумын хэрэгтнүүдийг илэрхий өмгөөлсөн хүмүүс энэ намын дарга байгаа цагт ард түмэн АН-д саналаа өгөхгүй гэж ярьж байна гэсэн. арай өөр арга хэмжээ авах хэрэгтэй байх шүү. 2020-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?