ШАТАХУУНЫ ҮНИЙГ 650 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХГҮЙ БОЛ ЗАМ ХААНА

2020-04-13  

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэлхийн зах зээл дээр баррель газрын тос 46 ам.доллараар буураад байхад Монгол Улсад 50 төгрөгөөр буураад байна. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг 200-300 төгрөгөөр бууруулна гэж байгаа нь бодит үнийн бууралт биш гэдгийг онцоллоо.

Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно. 

Цаашид дээрх иргэдийн шаардлагыг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлэхгүй бол Энхтайвны өргөн чөлөө болон Төрийн ордны хоёр талд 100 автомашин байрлуулж, зам хаана гэдгээ мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэнд байдлын үед олон хүн цуглуулахгүйгээр нэг машинд нэг хүн сууж, машинаараа замын хөдөлгөөнийг хязгаарлана. Бид өнөөдөр ард түмний төлөө дугарч байна гэв.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Zam haahiig demjij bna. 2020-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?