БОРИС ЖОНСОН КОРОНА ВИРУРЭЭС АНГИЖИРЛАА

2020-04-13  

Их Британи Улсын Ерөнхий сайд Борис Джонсон коронавируст халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ойролцоогоор нэг долоо хоног гаруй хугацааг Сэйнт Томасын эмнэлэгт эмчлэгдэн өнгөрүүлсэн бөгөөөд 3 хоногийг эрчимт эмчилгээнд өнгөрүүлсэн билээ. Эмчилгээний багийн зөвлөснөөр тэрбээр гэртээ амарч, биеэ тэнхрүүлсний дараа ахин ажилдаа орох аж. Одоогоор түүний ажлыг Их Британи улсын төрийн нарийн бичгийн дарга Доминик Рааб орлож байгаа юм. Борис Джонсон өөрийг нь эмчилсэн эмнэлгийн ажилтнуудад баярлаж буйгаа өөрийн твиттер хуудаснаа илэрхийлсэн байна.

Тэрбээр: 

“Би 7 хоногийг эмнэлэгт өнгөрүүлсний эцэст өнөөдөр эмнэлгээс гарч байна. Манай эрүүл мэндийн байгууллагынхан миний амийг аварлаа. Талархаж буйгаа илэрхийлэх тохиромжтой үг олдохгүй байна. Би хувийн зүгээсээ гайхалтай эмч нар, эмнэлгийн ажилтнуудад үнэхээр их баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч байсан. Би бүх амьдралынхаа туршид та бүхэнд талархаж явна. Бас тэнд байсан маш олон гайхалтай намайг халамжилж байсан сувилагч нарт баярлалаа. Би яг нэрсийг сайн санахгүй байна уучлаарай. Ямартай ч По Линг, Шаннон, Эмили, Энжил, Конние, Бэкки, Ричел, Ники, Анн нарт баярлалаа. Миний бие хүндрэх үед 48 цагийн турш орны минь дэргэд байж намайг халамжилсан Шинэ Зеландаас ирсэн Женни, Португал улсаас ирсэн сувилагч Луйс нарт баярлалаа. Миний бие ахиж хангалттай хүчилтөрөгч авч эхэлсний шалтгаан нь тэд бүхий л шөнийн туршид намайг харж, надад хэрэгтэй бүх анхаарал халамж тавьсных. Энэ улсад бусад сувилагч нар ч бас тэдэн шиг цаг минут тутам иргэдийн эрүүл мэндийн төлөө хичээж байгаа тул бид хамтдаа энэ вирусийг даван туулна. Эрүүл мэндийн ажилчдын зүрх бидний төлөө цохилж байгаа учраас бид хамтдаа вирусийг ялна. Бид ялагдашгүй. Миний болон бидний зүгээс эрүүл мэндийн ажилтнууд та нартаа маш их баярлалаа” хэмээжээ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?