ХЭҮК-ЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨВ

2020-04-14  

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй" гэсэн утсаар ярисан бичлэгийг олон нийтэд цацсан юм. Улмаар төрд олон жил ажиллаж УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн даргын албыг хашиж байсан түүнийг иргэд шүүмжилж, төрийн албаны жинхэнэ дүр төрх хэмээн дүгнээд байсан юм. Иймд хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ. Түүнийг чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?