ЕВРОП ТИВ ХѲЛ ХОРИОНООС ААЖМААР ГАРАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН

2020-04-15  

ДЭМБ-аас мэргэжлийн байгууллагуудад хандаж test, test and test буюу шинжил, шинжил, аль болохоор олон хүнийг шинжилгээнд хамруул, detect, trace contacts, isolate and treat буюу оношилж тогтоо, хавьтал бүрийг мөшгиж илрүүл, тусгаарал, эмчил гэж зөвлөсөн. Харин олон нийтэд хандаж гараа тогтмол угаа, ханиаж, найтаах бол ил задгай биш тохойгоороо амаа хаа, эрсдэлтэй бол маск зүү, олон хүнтэй нийтийн үйлчилгээний газраар явахаас зайлсхий, олноор нэг дор битгий цуглар, гэртээ бай, гадагш гарвал social distancing буюу хоорондоо зай барихыг зөвлөж байгаа билээ. Энэ дагуу Европын орнууд дүрэм, журам тогтоож, хязгаарлалт хийж, зарим газар хилээ хааж, хөл хорио тогтоосон. Эдгээр зөвлөгөө, авсан арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч итгэл, найдлага төрүүлж байгаа сайн мэдээ байна. Тухайлбал, Европын зарим орнууд тус тусын хэмнэлээр хөл хорионоос аажмаар гарахаар төлөвлөж байгааг Щвейцарын Радио, Телевизийн RTS агентлагын 2020 оны дѳрѳвдүгээр сарын 14-ний ѳдрийн 19:30 цагийн мэдээнд дурдлаа. 

Хѳл хорионоос аажмаар гарах ѳдрийн тов Үүнд:

Австри - дѳрѳвдүгээр сарын 14

Дани - дѳрѳвдүгээр сарын 15

Норвеги - дѳрѳвдүгээр сарын 20

Испани -дѳрѳвдүгээр сарын 26

Швейцари - дѳрѳвдүгээр сарын 26

Португал - тавдугаар сарын 01

Итали - тавдугаар сарын 03

Англи - тавдугаар сарын 07

Франц - тавдугаар сарын 11

Герман - дѳрѳвдүгээр сарын 15-нд шийднэ.  Швед улс иргэдийнхээ дархлаа, сэрэмжинд итгэж хөл хорио огт зарлаагүй байна.

Ийнхүү Европ тив хориглолтоосоо гарч, энгийн амьдралын хэмнэлд шилжиж буй тухай нааштай мэдээг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад ажиллаж буй Баярсайхан доктор Control.mn -ийн уншигчдад дуулгалаа.

 

Э.Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?