Монголын улс төр, төрийн алба дуучдаар дутаад байна уу даа? Сайдаа ! Төрийн албаны даргаар сургууль соёлийг нь дүүргэсэн, тодорхой шаардлага хангасан хүмүүс томилогдох ёстой. Гэвч дуу дуулж яваад дарга болох нь үзэгдэл болж. Тухайлбал: Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын албан тушаалд очиж байсан удаатай. Мөн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ НСУГ газрын даргаар томилогдсон юм.
Тэдний араас дуучин Г.Чинболор зэхэж яваа бололтой. Түүнийг Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат нутгийн хамгаалалтын захиргааны даргаар БСШУЯ сайд Ё.Баатарбилэг томилжээ. Харин АТГ -ын дарга тэргүүн дэд комиссар З.Дашдаваа Г.Чинболорыг төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцэхгүй болохыг анхааруулжээ.
Т.Хуншагай