ТӨВ ТАЛБАЙД "НЭХҮҮЛ" ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАГЧ ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

2020-04-15  

"Нэхүүл" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Л.Отгонбат өнөөдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбай дээр хуурай өлсгөлөн зарлалаа. Энэ тухай тус хөдөлгөөнөөс дараах мэдэгдлийг гаргасан байна. 

"...Бид 2020 оны 03 сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шүүхийн шинэчлэл хийж тодорхой нэр заасан хууль бус үйл ажиллагаа явуулдаг шүүгч нарыг солихыг шаардсан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол бидний шаардлага ажил болж хэрэгжихгүй байна. Ийм учраас “Нэхүүл” Хөдөлгөөн Шүүх Хуулийн Байгууллагын шинэчлэлийг шаардаж Сүхбаатарын талбай дээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэмцлийг эхлүүлж байна. Улс оронд гарсан нөхцөл байдлын улмаас жагсаж цуглах нь эрсдэлтэй байгаа учраас “Нэхүүл” Хөдөлгөөний зохицуулагч Л.Отгонбат Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн дээд хэлбэр болох хуурай өлсгөлөнг хугацаагүйгээр зарлаж байгааг үүгээр мэдэгдэж байна" 
 
 
О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?