УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдээд буй. Иймд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодроод эхэлсэн байна. Тэдний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан, мөн түүний Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Тодруулбал: Ц.Хулан хөдөө, орон нутагт нэр дэвших бол, Г.Уянга Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөх аж.
Ц.Хулан бол сүйхээтэй, Г.Уянга бол тэмцэгч хоёул хөдөлмөрч ажилсаг эмэгтэйчүүд. Харин улс төр тэдэнд зохих болов уу? Г.Уянга 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Гэхдээ тэр 4 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Ц.Хулан бол эмэгтэй хүнээс гарамгүй зоригтой шүлэглэж чаддаг найрагч бүсгүй. Харин УИХ-д сонгогдвол тэрээр олон нийтийн өмнөөөс дугарч шүлэг найргаараа үнэнийг хэлдэг үе нь ард орхигдох болов уу? хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Т.Хуншагай