Сонгуулийг хойшлуулахгүй, товлосон хугацаандаа хийнэ гэж МАН-ын бүлэг хэлэлцэж шийдсэн. Солонгос улсын жишгээр хийнэ. Иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газар хийнэ. Эрүүл ахуй, ариутгалтай холбоо бүхий бэлтгэл ажлыг Засгийн газар хариуцах болсон гэж УИХ-ын гишүүн Хаянхярваа Control.mn-д мэдээллээ.
Намын бүлгийн даргаар ажиллаж байсан. Хүрэлсүхтэй МАН-ын даргын сонгуульд ѳрсѳлдсѳн, Дархан-Уул аймгаас УИХ-д дараалан хоёр удаа сонгогдсон тѳрийн түшээ. Бие жижиг ч бэлчир нь том гэж нѳхѳд нь үнэлдэг. - Дархан уул аймаг руугаа долоо хоногт дор хаяж нэг удаа очиж байна. Зам хэцүү. Уулын хурц чулуу дороос цухуйж буй тул машины дугуйнд халтай байна. Явах тоолонд дугуй хагарч, бүр солих хэмжээнд хүрч байна гэж тэрбээр тодотголоо. Одоогоор МАН тус аймгаас сонгогдсон Жавхлан, Баттѳмѳр, Хаянхярваа нарыг УИХ-д дахин нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ МАН-ын Удирдах Зѳвлѳл хараахан эцэслээгүй ч, Хаянхярваа дэвшинэ гэдгээ намдаа илэрхийлээд буй.
Т.Хуншагай