ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ МЭС АЖИЛБАРЫГ 1500 НОХОЙД ХИЙНЭ

2020-04-16  

Золбин нохой олшрохоос сэргийлэх зорилгоор энэ жил 1500 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийж, гэр хорооллын 20 мянга гаруй эзэнтэй нохойг бүртгэлжүүлж вакцин, туулгад хамруулахаар болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэхдээ "Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран золбин нохой, муурыг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлууд зохион байгуулж байгаа юм" гэв.

Иймд иргэд мал эмнэлгийн газарт хандаж тэжээж байгаа нохойн үржлийг хязгаарлуулах, нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавихгүй байхыг уриалж байна. Хэрэв иргэд энэ үүргээ биелүүлж чадвал хот золбин нохой, муургүй байх боломж бүрдэнэ.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:geriin horoolliinhon nohoi ih tamlah umaa, hdolgooniig ni hoiod uyachihna tegeheer ih galzuu aimshigtai boldog, archilna gej eroosoo baihgui, shoroo toosond daragdsan orovdoltei haragdah um 2020-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?