1600 ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЯНАЛТ ТОГТООНО

2020-04-17  

Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм. Амны хаалт зүүгээгүй иргэдийг Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоно. Цаашид орон нутагт ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

-Олон нийтийн цагдаа нар иргэдийг журмаа мѳрдѳхѳд хяналт тавина. Амны хаалт зүүгээгүй иргэнийг газар дээр нь 100'000 ( нэг зуун мянган) тѳгрѳгѳѳр торгох эрхтэй. Энэ бол нийгмийн ѳмнѳ хүлээсэн том хариуцлага гэж Амгалан хурандаа Control.mn-д тодотголоо.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?