ГОЛОМТ БАНКИНД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ХҮРТЭЭЛГҮЙ ..

2020-04-17  

Би банкны зээлээ гурван сар царцаалгахаар банк орлоо. Гэтэл өөдөөс эдийн засагч нь сонин тайлбар хэллээ. - Та хүсэлтээ гаргаад зээлээ царцааж болно. Харин зээлээ төлөхгүй гурван сарын хүүг үндсэн төлбөр дээр чинь нэмж бодно.Тэр хүүгээ эдийн засаг хэвийн болохоор төлж болно гэв. Жишээ нь: Би сар бүр зээлд 350.000 төг төлдөг гэж бодоё -үүнээс үндсэн төлбөр 200.000. Хүү нь 150.000 мянга. Зээл төлөхгүй гурван сарын хүү гэж би 450.000 төгрѳгийг дараа нь төлөх юм байна. Энэ хѳнгѳлѳлт, царцаалт мѳн гэж үү? Ѳрийг хойшлуулж, хуримтлуулж, бүр хүндрүүлж байна. Ийм утгагүй шийдвэр гаргасан байх юм. Хүрэлсүх ерѳнхий сайд аа! Таны кабинетийн Сангийн сайдын гаргасан тогтоол чин хөрсөн дээрээ ингэж бууж байна. Арай ч дээ.

-Ѳглѳѳний мэнд! Control.mn сайтаас холбогдож байна.

-Мэнд. Ямар асуудлаар холбогдов?

-Таны постыг уншлаа. Аль банкин дээр ийм асуудал болов оо?

- Голомт банк. Хорооллын Москва рестораны хажуудах салбар.

- Банкны хүүг царцаах шийдвэр гаргасан гэдэг нь амьдрал дээр хэрэгжсэнгүй юм биш үү?

-Хүрэлсүх ерѳнхий сайд хэлсэн учир итгэсэн.

-Дэмжлэг биш, энэ янзаараа бүр дарамт үүсэх юм биш үү?

-Тэгэх нь.

- Та ямар зээлтэй юм бэ?

- Би ипотекийн 8-н хувийн зээлтэй. 

-Хѳнгѳлѳлт дэмжлэг алга уу?

- Зээлээ зургаан сарын хугацаанд тѳлѳхгүй байж болно гэсэн. Гэхдээ үндсэн зээл дээрээ хүүг нь нэмж, бѳѳгнүүлж тооцно гэсэн хариуг эдийн засагч нь ѳгсѳн. Тэгэхээр нь ѳр зээлээ би яах вэ? гэж асуусан. " Та ядаж сар бүр зээлийнхээ 50 хувийг тѳлж болно. Хугацаа хэтэрсэнд тооцохгүй гэсэн.

-Гэхдээ л ѳр нь шилжиж, нэмэгдэх нь, дарамт улам ихсэх нь. Энэ бол хѳнгѳлѳлт үзүүлсэн, дэмжсэн шийдвэр огт биш байна. Хойшлуулсан л шийдвэр гэж ойлгогдож байна.

-Яг тийм. Хѳнгѳлѳлт, дэмжлэг биш.

-Та ингэхэд ямар чиглэлийн бизнес эрхэлдэг вэ?

-Тѳрийн албан хаагч. Бодвол банкны бодлого юм байлгүй дээ бодоод л гарлаа. 

-Ѳр хуримтлагдаад дааж давшгүй ѳрѳнд орчих вий дээ, ерѳнхий сайдын үгэнд итгээд...

-Харин тийм.
 

Ийм яриа бид хоёрын хооронд ѳрнѳлѳѳ. Банкны зээлийн асуудлыг хараахан шийдэж чадаагүй байгаа юм байна. Ерѳнхий сайдын ѳгсѳн чиглэл, Сангийн сайдын гаргасан тогтоол нь амьдрал дээр огт хэрэгжсэнгүй.

Голомт бол Монголын топ арилжааны банкийн нэг. Түүний үүсгэн байгуулагчид нь Баясгалан, УИХ-ын гишүүн асан Зоригт, УИХ-ын гишүүн Лу.Болд нар байсан. Хэдэн жилийн ѳмнѳ ѳѳр хоорондоо зѳрчилдѳж, Лу.Болдыг банкнаас "шахсан" мэдээлэл бий. Энэ банкны эзэн нь тэр цагаас Баясгалан болсон байдаг . Харин Баясгалан нь улс тѳрчдийн нѳлѳѳнд, тэр тусмаа тухайн цагт ерѳнхийлѳгчѳѳр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн нѳлѳѳлѳлд автсан гэдэг. Анхандаа Голомтын гэх харьяалалтай байсан Ньюс.мн сайт ч аажим аажимдаа Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий сайт болсон гэдгийн учрыг хамгийн сайн тайлах хүн бол Баясгалан юм. Банк бол ердѳѳ л нэг банк биш. Тэр бол улс тѳр болжээ.

 

Ц.Энхбат

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Харин ХХБ үндсэн зээл болон хүүг хамтад нь хойшлуулж бна гэсэн Яг яваад очихоор бас өөр юм ярихын болов уу ерөөсөө гадны банк оруулсан дээр Банкны холбоо гэж хувийн банктай хүмүүсийн нэгдэл байхаар банкгүй биднийхээ зовлонг яаж ойлгохов. Гадны банк ороод ирвэл ядаж гадаад руу гуйвуулга хийхэд шимтгэл хамаагүй бага төлнө даа. Одоо нэг удаагийн шимтгэл 15-25$ байгаа 2020-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?