М.ЭНХСАЙХАНЫГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЛЭЭ

2020-04-17  

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханы 2015 онд Тавантолгойн ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл нь Японы "Сүмитомо" болон БНХАУ-ын "Шиньхуа" компанид давуу эрх олгосон , хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзлээ. Шүүх хурлыг энэ сарын 23-ын өдөр товлолоо. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж түүнийг яллахаар зэхэж байна.

Үүнд: - Люксембургийн “Монголиан коал корпараци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи ресурс ” болон Хятадын төрийн өмчит “Шинхуа” компаниуд Тавантолгойд хөрөнгө оруулна

-Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т үнэ төлбөргүй шилжүүлнэ.

-Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг “Энержи ресурс” өмчилнө. Энэ бүх эрхээ хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй.

- “Энержи ресурс ” нь мөнгөн хөрөнгөө Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна эзэмших, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо гадаадад саадгүй гаргах, бусад төлбөрийг гадаадад хийх эрхтэй

- Тавантолгойн ордод нэмж хайгуул хийж, тогтоогдсон нөөцийг нь өөр дээрээ бүртгэнэ

-Хайгуулд зарцуулсан зардлыг хөрөнгө оруулалтад тооцно. Хэрвээ 60 жилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол гэрээг сунгана

-“Энержи ресурс “ нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах,ус хангамжийн дэд бүтэц барьж байгуулах өмчлөх, төмөр замын суурь бүтэц, тээврийн үйлчилгээ уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа явуулна

-Монгол улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээг зогсоовол Арбитрын шүүхэд хандаж шийдүүлнэ. Дээрхи заалтууд нь Монгол улсын эрх ашигт илэрхий харшилсан, улс орноо хорлохыг завдсан гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. Яг энэ байр суурийг УИХ-ын дарга, Монгол улсын ерѳнхийлѳгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд баримталдаг.

М.Энхсайхан Засгийн Газрыг огцруулах үндэслэлийг бодитой гэв ...

-Гэрээний нѳхцѳл Монголын нэг ч хууль, тогтоомжийг зѳрчѳѳгүй. Манай ажлын хэсэгт хаа очиж чадалтай мэргэжлийн хүмүүс ажилласан. Тэгээд ч хѳрѳнгѳ оруулагчид хүний нутагт хѳрѳнгѳѳ зарах гэж байж Монголын хууль тогтоомж зѳрчсѳн гэрээ хийдэг тэнэгүүд биш шүү дээ. - Таван толгойн тѳсѳл яваагүйгээс эдийн засагт юу болох вэ ? гэдгийг яривал амьдралд ойр гэж бодож байна. Нүүрсний салбар уналтанд орно. Үнэ ханш ѳснѳ. Үндэсний олон компаниуд ажилгүй болно. Ѳрѳнд унана. Банк санхүүгийн байдал муудна. Ажилгүйдлийн хэмжээ ѳснѳ. Бидний монголчууд арьс махан дээрээ бодитойгоор "ѳвдѳлт" мэдэрнэ. Ѳвдѳлтѳѳс үүдэлтэй тогтворгүй байдал гарахыг үгүйсгэж болохгүй . Энэ бүгдийг "эрүүлжих" үйл явц гэж харвал бас ч үгүй тайван байж болно гэж " Социализмаас капитализм руу" номынхоо 137-р нүүрт бичсэн байна. Ийм л тайлбарыг хэвлэлд ѳгч байснаа 2020 онд хэвлүүлсэн дээрхи номондоо оруулжээ. Хариултаас нь үзвэл Энхсайханы хэлж байсан зүйл биелсэнгүй. Харин ч эсрэгээрээ болжээ. Ариунболд захирлын үед 2018 онд Чалкогийн ѳрийг бүрэн дарж, Монголчууд ѳѳрсдѳѳ олборлож чадна гэдгээ баталж, нүүрсний үнээ ѳсгѳж, үр ашгаа нэмэгдүүлсэн байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ёстой ****даг гарууд вэ? Орчин үед ийм хэлмэгдүүлэлт гэж байдаг аа? Дарангуйллыг хүсээд байгаа юм уу хайшаа юм 2020-04-17
Zochin:Arai ch dendsen geree bna, mongoliig yu gj bodov, uneheer mongoliin tsagaan buyaniig ta****j ideh chin hyazgaartai shu gj sanuulii! 2020-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?