ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАР 4 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-04-17  

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын ажиллаж буй эмч ажилчдын цалин, нэмэгдлийн талаар мэдээллээ. Тэрээр

Өмнө нь 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан эмч дайчлагдан ажиллахдаа илүү цагийн хөлс, үндсэн цалинтайгаа нийлээд 4.5 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч нар хоёр дахин илүү цалин авч байгаа.

Үүнийг санхүү хариуцсан алба нарийн тооцоолж буй. Өмнө нь буюу 2009 онд H1N1 халдвар гарахад манай ажилчдын илүү цагийн мөнгө тогтсон цагтаа ингэж орж байгаагүй. Харин энэ удаа цаг тухайд нь мөнгө нь орж ирээд, ямар ч өөр шалтгаан, өгүүлэлгүйгээр цалинг өгөөд явж байгаа учраас дутуу авсан хүн байгаа тухай надад сонсогдоогүй. Зарим хүн бусад хүмүүсийн өмнөөс хоосон яриа гаргадаг. Би мэдээж хүмүүсээ дуудаж, цалин хөлс нь орсон эсэхийг асууж байгаа шүү дээ. Тэр байтугай Голомтоос 100 сая төгрөг өгөхөд бүгдэд нь хувааж өгсөн. Бид хандивын мөнгийг зөвхөн тусгай тасагт ажиллаж байгаа хүмүүст өгнө гэхгүйгээр ХӨСҮТ-ийн 800 ажилтанд тэнцүү хуваан өгч, бүгд л хуваах зарчмаар явж байгаа. Сүүлд Франц иргэний компаниас 100 сая төгрөг өгөхөд ч бүгдэд нь тэгш хуваасан. Бидний энэ бүгдэд нь хувааж өгч байгаа байдал шударга гэж бодож байна гэв.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?