ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ДҮГНЭЛЭЭ

2020-04-17  

Үндсэн хуулийн цэц энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд,“Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. 

1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх боломжгүй байна гэсэн  нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгэсэн билээ.

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд, дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргав.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тус заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bgc:Hgf 2020-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?