НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛӨЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

2020-04-17  

С.Чинзориг: Ирэх хоёрдугаар сард багтаж, зээл тэглэх асуудлыг шийднэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас өнөөдөр хуралдаж,баталлаа.

ТББ-ууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарна. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй. Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлнө гэв.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?