ХҮНСНИЙ ЗАДГАЙ ЗАХАД ЖУРАМ ТОГТООНО

2020-04-18  

Ѳнѳѳдѳр ( дѳрѳвдүгээр сарын 18-ны, Лос Анжелис хотын цагаар 17:00-д) тоглох

“Нэг дэлхий : Гэртээ хамтадаа” (One world: Together At Home) бүх оддын шоу тоглолт бэлэн болсон байна. Бүх оддын энэхүү Гала тоглолтын зохион байгуулагч “Дэлхийн иргэн” (Global Citizen) байгуулагын тэргүүн Hugh Evans, дуучин Lady Gaga нар хамтран зохион байгуулагч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай ѳчигдѳр хэвлэлийн бага хурал хийлээ.

-Шоу тоглолтыг дэлхийн дѳрвѳн зүг, найман зовхист дижитал болон аудио платформоор шууд дамжуулна. Тоглолтод "Rolling Stones" хамтлаг оролцохоо мэдэгдсэн. Тоглолтын орлогыг ( хандивын мөнгө ) даян дэлхийн ядуу, эмзэг бүлэгт туслахад зориулна. Мѳн "ковид19" -тэй галын шугаман дээр цаг наргүй тулалдаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл, хангамжинд уг хандивыг ѳргѳхѳѳ тэд мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, Lady Gaga-гийн ээж Synthia Germanotta нь сэтгэцийн эрүүл мэндийн хүмүүнлэгийн элч юм байна. -Эх дэлхийд өнөөдөр хайр халамж, эв нэгдэл юу юунаас илүү чухал. Энэ Гала тоглолт бол түүний нэг илрэл гэж Хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ онцоллоо.

"Ковид19" халдвар өнөөдөр 2 сая давж, нас баралт 135 мянгад хүрлээ. Зарим газар халдварын тархалт тогтворжиж, "ковид19"-ийн эсрэг авсан хол зэрэг хориг арга хэмжээг хөнгөлөх ахиц гарсан. Гэхдээ дээрх хөнгөлөлтийг үе шаттай хийх, өмнө мэдээлсэн зургаан гол шалгуурыг харгалзаж үзэхийг ДЭМБ-аас улс орны тэргүүнүүдэд хандан зөвлөж байна. Хэдийгээр ахиц байгаа ч дэлхийн зарим ѳнцѳг буланд халдварын тархалт ихсэж байна. Тухайлбал, Африк тивийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт "Ковид19" халдвар 51%,, нас баралт 60% өслѳѳ. Иймд бүх бүс нутгийн байгууллага, удирдлагатай байнгын холбоотой ажиллагаагаа улам эрчимжүүллээ гэж ДЭМБ мэдээллээ.

Хэвлэлийн Бага Хурлын тѳгсгѳлд хүнсний задгай захыг анхаарахыг ДЭМБ чухалчлав.

-Хүнсний захууд тухайн орны хүн амыг хүнсээр хангахад чухал үүрэгтэй ч захын ажиллах дүрэм, журам зарим газар төдийлөн шаардлага хангахгүй байна. Ийм учраас НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагатай хамтран задгай захууд дээр эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч хамтран ажиллах болно гэж тѳгсгѳлд нь хэллээ гэж Женев хотоос Баярсайхан доктор Control.mn сайтын уншигчдад мэдээллээ.

Баярсайхан докторын мэдээлсний дагуу Монголын холбогдох байгууллагууд хүнсний захын эрүүл ахуйн нѳхцѳлийг хянан шалгаж, тэнд олон нийтийн цагдааг ажиллуулах нь илүү чухал болжээ гэж санагдав.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?