СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАРГААШНААС НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА

2020-04-18  

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхилна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ.

Тодруулбал: Дөрөвдүгээр сарын 19-нд нутгийн зүүн хагаст, дөрөвдүгээр сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 19-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?