УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв. Тэрээр өмнө нь МАХН-аас нэр дэвшиж УИХ-д суудалтай болсон хэдийч хэд хэдэн удаа намаасаа гарах болсноо мэдэгдэж байсан бөгөөд албан ёсоор өргөдлөө өгөөгүй байсан юм. Харин энэ удаад албан ёсоор намын дарга Н.Энхбаяр-д хүргүүлсэн байна.
О.Баасанхүү гишүүн сүүлийн үед ард иргэдийн загатнасан газар маажих мэт асуудалдтай сэдэв бүр дээр байр сууриа илэрхийлж, хэвлэл мэдээлэл, ард иргэдийн нүдэнд өртөөд буй гэж хэлж болно. Харин цаашид тэрээр яах бол ? Н.Энхбаяр даргатай удирдлагын эрх мэдлийг булаацалдаж, эв түнжин муутай байсан үе ард хоцорж сөрөг хүчин болох АН-д элсэхээр зэхэж байгаа бололтой.
Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ түүнийг намдаа элсүүлэх болов уу ? Тэр хоёр хоорондоо ихээхэн зөрчилтэй. Учир нь С.Эрдэнэ дарга МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан. О.Баасанхүү чи дуугүй байгаарай, наад мэдрэлээ шар хаданд очиж үзүүл гэж хэлж байсан удаатай. О.Баасанхүү одоо аль намд очих вэ? ээлжит сонгуульд тэр яах вэ?
Т.Хуншагай