НААДАМ БОЛДГООРОО БОЛНО...

2020-04-21  

Монгол наадам

Баяр наадмын зохион байгуулах комисс саяхан хуралдсан. Хойшлуулах тухай шийдвэр гараагүй. Баяр наадмын зохион байгуулах хороо наадмын бэлтгэлийг одоогоор хангаж буй гэж БСШУС-ын сайд Баатарбилэг Хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Ё.Баатарбилэг: Сурах бичиг худалдаалах шаардлагагүй болсон

ЭЦЭГ ЭХЭЭС МѲНГѲ ТАТАХГҮЙ

Ирэх 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. Анги танхимаа сайтар угааж цэвэрлээд, ариутгаад хичээлийн шинэ жилийг угтана. Анги танхимын хана, таазыг шохойдох, хаалга, цонхонд будаг наахгүй. Эцэг эхээс мѳнгѳ татахгүй. Тэвчиж болох бүр зардлыг танана.

ТѲГСѲЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДИПЛОМЫГ 6-Р САРЫН 10 ГЭХЭД ОЛГОНО

Тѳгсѳж буй оюутны дипломыг зургадугаар сарын 10 гэхэд олгож дуусна. Эцэг эх, оюутнууд ийм хүсэлт тавьсан. Ажил тѳрѳлд орох шаардлагатай гэдгийг харгалзан дээрхи шийдвэрийг гаргалаа. Харин цар тахал дэгдсэнтэй холбогдуулан тѳгсѳлтийн цугларалт, ромбо диплом угаах нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо

Сургалтын төлбөрийн нэмэгдлийн тухай оюутнууд … - Өдрийн Тойм

СУВИЛЛЫН ДУНД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ТѲЛБѲРИЙГ ТѲР ХАРИУЦНА

Энэ элсэлтээс эхлэн Сувиллын дунд сургуульд суралцах оюутны зардлыг тѳрѳѳс хариуцах шийдвэр гаргалаа. Цар тахал гарсан нь энэ мэргэжлийг тѳр анхаарах ёстой гэдэг дохиог ѳглѳѳ. Тиймээс ирэх намраас сувилахуйн ангийн оюутнууд улсын тэтгэлэгт хамрагдах болно. Харин Их, Дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг долдугаар сарын 10-ны дотор цахимаар авна .

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?