9000 ГАРУЙ ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

2020-04-21  

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 цар тахлын тархалт буурахгүй байгаа энэ үед гадаадын 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Тэдгээрийн дотор бага насны хүүхэдтэй 1452, эрүүл мэндийн шалтгаантай 376, өндөр настан 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй болсон 813, бусад шалтгаантай 2670 гаруй иргэн байна.

СТАМБУЛААС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ТУСГАЙ НИСЛЭГ ГҮЙЦЭТГЭНЭ - Зам ...

Иймд УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 30-нд Сөүл рүү, 5 сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр болсон байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ ЭСЯ-НД ХҮСЭЛТЭЭ ӨГЧ ЖУРМЫН ДАГУУ ИРСЭН ГЭВ | Control.mn

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон. Элчин сайдын яамдууд дээр энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй. Өнөөдрийн байдлаар хүсэлтээ өгсөн 9412 иргэнийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилсан тул уг мэдээлэлдээ тулгуурлан Шуурхай штаб, ГХЯ-ны холбогдох ажлын хэсгийнхэн зорчигчдын нэрсийг гаргана. Энэ дотор транзит зорчигчид орно. Транзит зорчигчдыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа тул эмнэлгийн орны нөөц боломжийг үндэслэн хэдэн хүн авахаа шийднэ" гэв.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?