Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгох шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Тэрбээр " Сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарсан. Худалдааны тэнцэл дээр гарсан эерэг өөрчлөлт Монголын эдийн засагт цаашид хадгалагдах юм байна гэж харж байна. Тиймээс бодлогын хүүгээ бууруулах нь цаг үеэ олсон зөв шийдвэр гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзлээ” гэсэн юм. Энэ шийдвэр өнөөдрөөс эхэлж хэрэгжиж эхэлнэ. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх энэ шийдвэр мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж Төв банк үзэж байгаа аж.
А.САЯН