“УОЛТ ДИСНЭЙ” 100 МЯНГАН АЖИЛТНАА ЦАЛИНГҮЙ АМРААНА

2020-04-21  

Диснэй бичлэг дамжуулах сүлжээтэй болно

“Уолт Диснэй” компани 100 мянга орчим ажилтнаа цалингүй амраах шийдвэр гаргажээ. 

Тус компани нь гуравдугаар сарын 14-ний өдрөөс бүх паркуудаа хаасан бөгөөд цалингүй амрах ажилтнуудын ихэнх нь паркийн ажилчид юм байна. Паркуудаа хааснаас хойш таван долоо хоногийн турш ажилчиддаа бүтэн цалинг олгож байсан ба энэ долоо хоногоос цалингаа үргэжлүүлэн өгөх боломжгүй болсон тул дээрх шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр тус компани сард 500 сая ам.доллар хэмнэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд цалингүй амрах ажилтнууд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах боломжтойгоос гадна Засгийн газраас олгох 2.2 их наяд ам.долларын тусламжийн багцаас хүртэх эрхтэй юм байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?