ЕВРОПЫН ХАМГИЙН ТОМ ГАЛТ УУЛ ОРГИЛЖЭЭ

2020-04-21  

Европын хамгийн том идэвхтэй галт уул болох Италийн Сицилийн Этна галт уул Бямба гаригт /2020.04.18/ оргилж эхэлсэн тухай Италийн Катанийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэн (INGV) мэдээлжээ. Галт уулын идэвхжил Баасан гаригийн 11.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд маргааш өдөр нь оргилж, таван километр орчим зайд үнс нурмаа цацсан байна. Идэвхжил нь Ням гаригт дээд цэгтээ хүрч, утаа, үнс хэдэн км өндөрт оргилж, халуун лав урссан байна.

Энэхүү галт уул нь Сицилийн Катаниа хотоос ердөө 30 километрийн зайд оршдог бөгөөд одоогоор ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж. Хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард оргилж байсан уг галт уул нь 2,700 жилийн турш идэвхтэй байгаа ба 3329 метр өндөр юм байна.

 

Эх сурвалж: EUROWEEKLYNEWS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?