ЕРѲНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИДТАЙ НИЙЛСЭН ҮҮ ?

2020-04-22  

Монгол улсын ерѳнхий сайд, АН-ын дарга, Монгол улсын Ерѳнхийлѳгчийн Тамгын Газрын дарга, шадар сайд, Мега тѳслийн сайд зэрэг ѳндѳр албан тушаалыг хашиж байсан гавьяат эдийн засагч М.Энхсайханыг энэ дѳрѳвдүгээр сард шүүнэ. Түүнийг гадаадын эдийн засгийн алуурчидын гар хѳл болсон эсэхийг Монголын шүүгчид асууна. М.Энхсайхан гэрчүүдийг шүүх хуралд дуудахыг хүссэн боловч, эдийн засгийн гэмт хэрэг дээр гэрчүүд заавал асуух шаардлагагүй гэсэн утгагүй тайлбарыг прокуророос сонссон.

- Прокурор, АТГ нь гэрчийн мэдүүлэг авахгүй байгаа гол шалтгаан бол шүүх дээр яллагдагчийг гэрчгүй, харин гөрдөгчид ба матаачидтай зогсоох гэж байгаа юм. Энэ бол прокурор, АТГ-д архагшаад байгаа бузар булай ажиллагаа. Ингэхээр яллах гэсэн ганцхан зорилго л байна гэж М.Энхсайхан бичиж байна. Харин тэрбээр шүүгдэхдээ хүрвэл Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг татна гэх байх сууриа илэрхийллээ.

Тэр ѳѳрийн твиттер хуудсандаа: Таван толгой төслөөр ерѳнхийлѳгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, ерѳнхий сайд Ч.Сайханбилэг нар гарын үсгээ зурж , 2015 оны 2-р сарын 16-нд ҮАБЗ-ийн 04/03 таван зүйлтэй зөвлөмж гаргасан. Би энэ л зѳвлөмжийн дагуу ажилласан. Тэгэхэээр дээрхи гурван эрхэм "Хорлон Сүйтгэгч үү? " гэж асуулаа.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:yundaa tedniig hamgaalaad odii boltol suusan um be, byh medej baigaa umaa delgeechdee….. 2020-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?