ГУРВАЛЖИНГИЙН ГҮҮРИЙГ ӨНӨӨДРӨӨС ХЭСЭГЧЛЭН ХААНА

2020-04-22  

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарчээ.  Иймд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?