С.ЧИНЗОРИГ САЙД ОГЦРОХ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2020-04-22  

Шинэ коронавируст халдвар буюу COVID-19 цар тахлын улмаас манай улс хөл хорио тогтоож сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл энэ хугацаанд түрээс, багш ажилчдынхаа цалин, зээлийн төлбөрөө өгч чадаагүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан байна.

Улмаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,100 гаруй сургалтын төвийн төлөөлөл болж 120 байгууллага нэгдэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.

Төр засаг бидний эдийн засгийн нөхцөл байдлын огт тоохгүй орхилоо. Саун, иога, фитнесийн төвүүдийг л нээж байгаа нь харамсалтай байна. Сайд нар хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж, судалгаа шинжилгээ хийхгүйгээр шийдвэр гаргаж байна. Хэрэв сургалтын төвийн үйл ажиллагааг нээхгүй бол ХНХЯ сайд С.Чинзориг сайдыг огцруулах хүртэл арга хэмжээг авна. 

хэмээн сургалтын төвийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлөөллүүд мэдэгдлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Zov shd ugaasaa l toriin said hund baij bolomgui yos surtahuuntai ochnoon huniig ajil torloor ****irooson yos zuigui huneer surguuliin zahirlaar tomilj surguli samruulj duussan hudlaa tsarai gargasan hun. Ogtsorvol taarna hudlaa gevel ajliin bairnii belgiin daramt uildsen surguuliin zahirliig ooriinhoo oron toonii bus zovlohoo bolgoson ni unen shd 2020-04-22
зочин:Хэлний сургалтын төв нэртэй Христийн шашины байгууллагууд маш их байгаа Тийм болохоор Цөөн хүнтэй оёдол гагнуур эксковатар зэргийг нээж болох юм Хүнтэй биеэр шүргэдэг бүжиг бариа засал хэлний төвүүд автажолооны дамжаа үсчин гоо сайхан зэргийг 9.сарын 2 болтол хаах хэрэгтэй 2020-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?