МОНГОЛБАНКНЫ АЛБАН ТУШААЛТНУУД ББСБ-ТАЙ БАЙХЫГ ХОРИГЛОНО

2020-04-22  

Монголбанк - Монгол Улсын Төв Банк.

“Монголбанкинд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ. Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна. Улмаар АТГ-аас Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлана гэдгээ зарлалаа.

АТГ-ын энэхүү мэдээлэлд, Авлигатай тэмцэх газраас шаардсаны дагуу Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлахаар болжээ. Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзсэн байна. Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна. Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?