Малайз Улсын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч Монгол Улсын иргэн хоёр бүсгүйг саатуулсны дараа зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарсан.
Тэгвэл гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч цагдаагийн батлан даалтаар суллагдсан байна.
Хэрэг гарсан тухайн үед тус улсын цагдаагийн байгууллага бид хэргийг шалгаж, Монгол бүсгүйчүүдийг хамгаалах болно гэж мэдээлж байсан. Гэтэл одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагагүй. Гэхдээ нягталж шалгах зарим зүйлс үлдсэн тул дараа долоо хоногт шийдвэр гарна гэж найдаж байна гэсэн нь эргэлзээ дагуулж байна. Монгол хүний амь нас аюулгүй байдал тэдэнд огтхон хамаагүй бололтой. Энэ үед Манай улсын элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллага уг хэргийг мэдсэн үү ?
Э.Сувдаа