ИТАЛИЙН МАФИЙН БОССУУД ШОРОНГООС СУЛЛАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

2020-04-23  

Монгол оюутан эмэгтэй Италид хүчингийн хэргийн хохирогч болжээ

Covid-19 өвчин шоронд тархах аюултай байгаа тул Италийн шоронгуудаас мафийн өндөр настай боссууд суллагдаж эхэлжээ. Саяхан Милан хотын шүүх Коза Ностра бүлгийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг, 78 настай Франческо Бонураг суллаж, гэрийн хорионд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрээр 23 жилийн хоригдох ял эдэлж байжээ. Түүнээс өмнө Ндрангета бүлгийн боссууд болох 65 настай Винчензино Ианаццо, 72 настай Рокко Санто Филиппоне нарыг мөн ийм шалтгаанаар шоронгоос сулласан юм. Ялангуяа амьсгалын замын архаг өвчтэй Филиппонег коронавирусийн халдварт өндөр эрсдэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Цаашдаа энэ маягаар 70-аас дээш настай 74 босс суллагдах магадлалтай байна. Тэдний дотор хүн амины ноцтой хэрэг үйлдсэн этгээдүүд ч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Италийн шоронгуудад нийт 12,000 орчим мафийн гишүүн хоригдож байгаа гэсэн тоо бий. Тэдгээр хоригдлууд суллагдахын тулд шоронд зориудаар халдвар тараах хуйвалдаан төлөвлөж байж болзошгүйг Италийн шоронгийн харгалзагч нарын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Лео Бенедучи анхааруулсан байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?