Сонгууль ойртох тусам намын дарга нар толгой ѳндий завгүй ажиллаж байна. Том нам, эвсэл УИХ-д олонхи болох зорилго агуулж, жижиг намууд суудалтай болохыг зорьж, мѳрѳѳдѳж байна. Тэд ямар зорилго тавьж байна?
ХҮН НАМЫН ДАРУУХАН ЗОРИЛГО
2016 оны УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй алдаанаасаа сургамж авсан. Дангаараа оролцоно, бидэнд УИХ-д олонхи болох, Засгийн эрхийг авах хүсэлгүй гэж тус намын дарга Доржханд хэлж байсан. Тэрбээр шаардлагатай бол сонгуульд дангаараа орно гэдэг байр суурийг илэрхийлж байсан нэгэн. Гэвч Баабарын ятгалганд автаж, Электрат хѳдѳлгѳѳн болон түүний мэдлийн Социал Демократ нам болон шинээр байгуулагдсн Зүй Ёс намтай нэгдэж эвсэл байгуулсан. Баабар ч; -Намд итгэхээ больсон. Тиймээс бие даагчдыг нэр дэвшүүлэх ажлыг Электрат хѳдѳлгѳѳн зохион байгуулна гэж хэлж байсан ч, бие даагчид явахгүй нь гэдгээ мэдэрч Нам бараадаж, эвсэлд багтсан. Эдний зорилго цѳѳн боловч, УИХ-д тѳлѳѳлѳлтэй болох. Голдуу хот суурин газар нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ гэж зорьж буй..
МАХН-ИЗН-УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМЫН ЭВСЭЛ
Монгол улсын ерѳнхийлѳгч, ерѳнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр тус эвслийг ахалж буй. 2012 оны УИХ-ын сонгуулиар олонхи болохыг анх санаархаж байсан ч, 13 суудал авсан МАХН-МҮАН-ын эвсэл Засгийн эрхийг хамтран барилцсан. МАХН 2016 сонгуульд дангаараа орж, ганц Баасанхүү "нэр тахалсан". Гэвч УИХ-д тѳлѳѳлѳлгүй нам шиг 4 жилийг үдлээ.Энхбаяр, Баасанхүү нар намаа булаацалдаж, сонгуульд МАХН-аас нэр дэвших эрхээ хасуулсан Баасанхүү улс тѳрийн шинэ нүүдэл хийж АН-ыг бараадлаа. МАХН-ын эвсэл энэ удаа ч бүтэл муутай оролцох магадлал ѳндѳр. Тус эвсэл сайн нэр дэвшигч тун муутай.
АН-ЫН ХҮСЭЛ
Мэдээж ээлжлэнэ гэж хүлээж буй. Олон сонгуульд давтагдсан ѳнгѳ солигдох цаг ирнэ гэж найдаж буй. МАН-ын алдаа нь АН-д нэмэх оноо авчрана гэж тооцож буй. АН УИХ-д олонхи болж, АН Засгийг эмхлэн байгуулбал С.Эрдэнэ ерѳнхий сайд болно. Гэхдээ эрх барьсан дѳрвѳн жилдээ унасан рэйтингээ АН сѳрѳг хүчин болсон дѳрвѳн жилд босгож чадаагүй. Сѳрѳг хүчингүй мэт дѳрвѳн жилийг үдсэн нь С.Эрдэнэд хаяглагдах хамгийн том шүүмжлэл. Тиймээс АН зѳв нэр дэвшигчийг олж дэвшүүлж байж, УИХ дахь одоогийн суудлын тоог нэмэх боломжтой.
ШИНЭ ЭВСЭЛ
МАНАН-г тараахын тѳлѳѳ тууштай тэмцэнэ. МАНАН-гийн савраас улс орноо чѳлѳѳлнѳ гэдэг үзэл санааг монголын ард иргэд дэмжиж буй. БНН, МҮАН, Үнэн ба Зѳв НАМ, ШИНЭ нам эвсэж " ШИНЭ ЭВСЭЛ" байгуулсан нь одоогоор улс тѳрийн намуудын хамгийн том эвсэл болж буй. Болд, Батзандан, Жаргалсайхан, Цогтгэрэл, Отгонбаатар зэрэг нийгэм олонд танигдсан лидерүүдтэй. Хамгийн гол хѳзѳр нь шударга, ёс зүйтэй, зѳв хүмүүсийг нам үл харгалзан дэвшүүлнэ гэсэн чиг баримтлал. ШИНЭ ЭВСЭЛ бусдаас эрч хүчтэй ажилласан. Энэ чигээрээ явбал АН-ын байр суурийг ШИНЭ ЭВСЭЛ эзлэх магадлал ѳндѳр. Хэрвээ ШИНЭ ЭВСЭЛ ялбал нам үл харгалзан чадварлаг хүмүүст улс орныхоо гол гол хѳгжлийн түлхүүрийг атгуулна. Тиймээс ШИНЭ ЭВСЭЛ УИХ-д олуулаа хүч түрэн орж ирэх магадлал ѳндѳр болжээ.
МАН ДАХИН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИНА
Амласнаа биелүүлээгүй ч, эдийн засгаа самраагүй гэж үзэж буй. Мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлж чадаагүй. Улс тѳрийн тогтвортой байдлаа хадгална, Засгаа унагахгүй гэж хэлж байсан ч нэг солиод амжсан. Энэ хэмжээгээр халаа солио ѳнгѳрсѳн дѳрвѳн жилд хѳвѳрсѳн. Ард иргэдийн амьдрал ахуй, эдийн засаг нь ѳѳдлѳѳгүй. Коронавирус гээд бүр ч хумигдсан. МАН-ын гишүүдийн олонхиос бүрдсэн УИХ Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг ѳѳрчилсѳн. Сонгуулийн 29 тойрог бүрт нэг нэр дэвшигч дор хаяж гарна гэж тооцож буй. Ингээд л олонхи болчих юм. Дангаараа ч бай, хамтарсан Засгийн Газар ч бай, ерѳнхий сайд нь Хүрэлсүх хэвээрээ үлдэнэ гэсэн дүр зураг харагдаж байна. Бусад намын тухай ярих нь эртдэнэ. Энэ хоёр нам, гурван эвсэл л УИХ-ын сонгуулийн гол тоглогчид болно.
Ц.Энхбат