ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ, ХЭРЭГ ХАРИУЦАХ ЧАДВАРГҮЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

2020-04-23  

БИЧЛЭГ: Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи татсан үедээ ээжийгээ ...

Нийслэлийн прокурорын газраас Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарлажээ.

Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд  “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?