Түүнийг Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж буй.2015 онд сайд М.Энхсайхан төрийн өмчит “Эрдэнэс таван толгой”-н газар эзэмших, ашиглах , олборлох эрхийг 60 жилийн хугацаатайгаар “Энержи ресурс” болон Хятадын төрийн өмчит “Шинхуа” компанид шилжүүлж, Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлүүлэх заалттай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэхүү үйлдлийг улс орноо хорлохыг завдсан гэж үзэж буй. Энэ зүйл ангиар М.Энхсайханыг яллах дүгнэлт гарсан.
Одоогоор М.Энхсайханыг 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
Э.Сувдаа