БНСУ-ын Бусан хотын захирагч О Кео Дон төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.
Тэрээр “Би төрийн албан хаагч эмэгтэйтэй таван минутын хугацаанд уулзахдаа биед нь гар хүрч, зохимжгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ноцтой хэрэг. Тиймээс би толгой мэхийн уучлал гуйж байна” гэж Бусан хотын захиргааны байранд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Бүх хариуцлагыг өөрөө хүлээх тухай мэдэгдсэн захирагч БНСУ-ын Ардчилсан намын гишүүн бөгөөд түүнийг намаас хөөх эсэх асуудлын эрх баригч нам баасан гарагт хэлэлцэнэ.
О.Гоо-Оюун