Шинэ коронавирусийн халдвар буюу Covid-19 цар тахал дэлхий нийтийг түгшээж буй. Монгол улс ч мөн хөл хорионы дэглэмд шилжиж, Засгийн газраас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний сацуу ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн салхи коронагаар далимдуулж улс төржих хандлага ажиглагдаж байна хэмээн иргэд дүгнэж байна.
Тухайлбал: Эрх баригч нам Ч.Улаан сайдын мэдэлд 300 тэрбум төгрөг өгч, ноолуурын үнийг тогтвортой барих үүрэг өгсөн. Ч.Улаан сайд ч 1 кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэж амласан. Гэхдээ эрхэм сайд олон мянган малчдаас нүүр буруулж зөвхөн гурван аймагт давуу эрх олгосон. Тэрээр УИХ-д нэр дэвших Сүхбаатар аймгийг онцолж ноолуурыг 105 мянгаар авахаар болсон юм.
Тэгвэл Ч.Улаан сайдын амиа бодсон, тойргоо хахуульдсан энэ үйлдэлд малчид болон гишүүд ихээхэн дургүйцэж. Тэрээр тойргийн мандатаа алдаж УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг ХХААХҮ-ий сайд болохдоо дахин УИХ-д нэр дэвшихгүйгээр мандатаа намынхаа залууст өгөх амлалтыг хөшигний ард өгсөн гэгддэг юм. Одоо тэр амлалтаа биелүүлэх цаг ирсэн бололтой.
Т.Хуншагай