КИМ ЖӨН УНЫ ТАЛААР АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРААГҮЙ БАЙНА

2020-04-24  

БНАСАУ /Хойд Солонгос/-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч байгаа энэ үед тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хаана байгаа талаар мэдээлээгүй хэвээр байна.

Ким Жөн Ун: Пуужин харвасан нь Гуамд цохилт өгөх бэлтгэл байсан ...

“Ким Жөн Ун мэс засалд орсны дараа биеийн байдал нь хүнд байна” гэж “CNN” суваг АНУ-ын төлөөлөгчийн мэдээллийг иш татан энэ долоо хоногийн эхээр уламжилснаас хойш түүний биеийн байдлын талаарх таамаглалууд гарч эхэлсэн юм.

Ким Жөн Ун энэ сарын 11-нд болсон эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурлыг даргалж байгаагаар хамгийн сүүлд хэвлэлүүдэд харагджээ.

БНСУ-д пүрэв гарагт болсон Үндэсний аюулгүй зөвлөлийн хорооны хуралдааны үеэр нэр нөлөө бүхий төлөөлөгчид БНАСАУ-д хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй гэдгийг мэдээлсэн. Түүнчлэн Ким Жөн Уныг гэнэт нас барсан тохиолдолд түүний бүх эрх мэдэл түүний охин дүү Ким Ё Жонд шилжих шийдвэр гарсан байна. 

Мөн Ким Жон Ун цагаан дэр дэрлэж, улаан нөмрөг нөмөрсөн  зураг цахим орчинд байршиж түүнийг нас барсан гэх мэдээлэл тархаад байна.  Уг зургийг нягталтал 2017 оны 10 сарын 9-ний өдөр анх цахим орчинд нийтэлжээ.Энэхүү зураг нь 2011 онд Ким Жон Илийг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагааны үеэрх зургийг эвлүүлэн тавьсан байж болзошгүй байгаа юм.

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?