ХҮНСНИЙ ХОМСДЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ХҮҮХЭД ӨЛБӨРЧ ҮХСЭН БАЙНА

2020-04-24  

Сэтгэлийн ядуурал

Учир нь COVID-19-ийн халдвар, ажилгүйдэл, эдийн засгийн байдал хүндэрсэн үед хүүхэд хамгийн ихээр хохирч байна.

Өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд өлсөж буюу шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн тохиолдол гарсан байна.

Тус дүүрэгт 354 мянган иргэнтэй 93 мянган өрхийн 10 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу амьдардаг. Тэр дундаа бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн эхтэй нэн ядуу өрх 1000 гаруй байгаа бол 3000 орчим хүүхэд асран хамгаалагч нь хүнд өвчтэй буюу хэвтрийн, архины хамааралтай эцэг эхтэй байдаг учраас үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж. Иймд тус дүүргийн  Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд “Хүнстэй богц” аяныг эхлүүлжээ.

Аяны үйл ажиллагаа маань 2020 оны дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд өрнөх бөгөөд иргэд дараах зүйлсээр тусалж болох юм байна.

1. Бүх төрлийн хүнс /Боов, боорцог, талх, гурил, будаа гэх мэт/
2. Бүх төрлийн өмсөх зүйлс /багадсан болон өмсдөггүй хүүхдийн болон том хүний хувцас, гутал, оймс, ном, сонин гэх мэт/
3. Түлээ, түлш, амны хаалт, гарын саван, алчуур гээд хүний тэр дундаа хүүхдийн хэрэгцээнд хэрэгтэй зүйлсийг хандивт өргөж болно гэлээ.

Эмнэлгийн ажилтнууд нийлэн өөрсдийн зүгээс мөн багахан зүйлсийг бэлтгээд байгаа бол аянг дэмжиж “Гацуурт” ХХК нэгджээ. Хэрэв та хандивын аянд нэгдэх бол БЗД-ийн 97-р баруун талд байрладаг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10-р төвийн гурван давхар байрлах захиргаанд хүлээлгэн өгч болно.

Хандивын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 80153535, 99011655, 98078833 утсуудаар холбоо барих боломжтой. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Арай ч дэээээээ эвий минь. Хүүхдэдээ хоол өгч чадахгүй юм бол ядаж хүмүүсээс тусламж гуйж хэлээч дээ. Яаж золбин нохой шиг тоохгүй үхүүлж чадаж байнааааа 2020-04-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?