АЙДАСГҮЙ, ЗУСАРГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ МОНГОЛД БАЙНА УУ?

2020-04-27  

Тавдугаар сарын 3. Энэ ѳдѳр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдѳр тохиодог. Жил бүр ѳѳр ѳѳрийн уриатай. Энэ жилийн хувьд “Айдасгүй, зусаргүй сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэх шийдвэрийг ЮНЕСКО-оос гаргасан хэдий ч, хугацаандаа хийж чадахгүй болов. Дэлхий нийтийг бүрхсэн "COVID 19" халдварын тархалтын улмаас "Айдасгүй, зусаргүй сэтгүүл зүй" албан ёсны арга хэмжээг 10 сарын 18-20-ны хүртэл хойшлуулах болсон байна. МСНЭ ч энэ шийдвэрийг дагаж байгаагаа мэдэгдлээ. МСНЭ нь энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох 20 гаруй хэрэг дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, нийт 200 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж чаджээ. Өнөөдрийн байдлаар гэхэд л найман сэтгүүлчид холбогдох хэрэгт өмгөөлөл үзүүлэн ажиллаж байна гэж МСНЭ-ийн ёс зүйн хорооны дарга Боргилмаа мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 13.14 “худал мэдээлэл тараах” заалтаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтны гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээг гуйвуулах, хараат бус сэтгүүл зүйг боомилох, сэтгүүлчдийг мохоон сүрдүүлэхийг оролдохын эсрэг МСНЭ тууштай зогсоно. Иргэн бүрийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх талбар нь болсон хараат бус сэтгүүл зүйг Бид хамтдаа хамгаалж, үнэн мөнийг шүүхэд хуулийн хэрэглээний зөв жишгийг тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. МСНЭ нь сэтгүүлч, редакцид дэмжлэг үзүүлэх, ѳмгѳѳлѳх зорилгоор хуульч, ѳмгѳѳлѳгч ажиллуулж байна. Шаардлага гарвал ѳмгөөлөгч Балжмаа, бид хоёртой холбогдоорой гэж холбоо барих дорхи дугаарыг үлдээсэн байна. утас:90106600, 90089907

Энэ жилийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чѳлѳѳний ѳдрийг тэмдэглэхгүй нь тодорхой боллоо. Ингэж Боргилмаа ѳѳрийн постондоо бичсэн байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?