ХУВИЙН ХЭВШЛИЙН ТЭСВЭР АЛДАРЛАА

2020-04-27  

Ингэж МХАҮТ-ын ерѳнхийлѳгч Амартүвшин хэллээ. -Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг нэг сая иргэн бий. Эдгээр бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д "COVID-19" халдварын дэгдэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоож хөл хорио тогтоосон энэ үед үүсээд буй хүндрэл бэрхшээлийн талаар санал хүсэлтээ тасралтгүй илэрхийлж байна. Тиймээс гишүүдийнхээ дуу хоолойг Тѳр, Засагт хүргэх зорилгоор Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдѳр тавдугаар сарын 1-нд “Ажлын байрны өдөр” тайван жагсаалыг зохион байгуулна. -" Бид хөл хорионд ороод 100 хоночихлоо. Чадахаараа тэслээ, чадахгүй нь дампуурлаа. Гэтэл 100 хоногт төр, засаг юу хийв. Үргэлж талцуулсан, зөрчилдүүлсэн шийдвэр гаргасан. Хэрэв Засгийн газар гаргасан шийдвэрүүдээ эргэн харж яаралтай засч, өөрчлөхгүй бол байдал хүндэрлээ. Тэгэхээр бид тавдугаар сарын 1-нийг “Ажлын байрны өдөр” гэж нэрлээд ажлын байраа хамгаалахын төлөө Засгийн газраа шахна” гэж нэг сая бизнес эрхлэгчдийг тѳлѳѳлѳн МХАҮТ-ын ерѳнхийлѳгч Амартүвшин хэллээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?