“ҮЛ ТАНИХ НИСДЭГ БИЕТ”-ҮҮДИЙН ДҮРС БИЧЛЭГ

2020-04-28  

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын батлан хамгаалах яам “агаарын үл таних үзэгдэл” гэсэн тайлбартайгаар гурван хэсэг дүрс бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Тэдгээр дүрсийг 2004-өөс 2015 оны хооронд АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн юм байна. Бичлэгүүдэд агаарт нисэж яваа үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулжээ. Дээрх бичлэгүүд 2018 оны эхээр Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан юм. Тухайн үед АНУ-ын батлан хамгаалах яам үндэсний аюулгүй байдлыг хөндөж буй шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзаж байжээ. Харин энэ удаад  эдгээр бичлэгүүдийг нууцлах шаардлагагүй болсон гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?