Б.ЦЭГМИДИЙН БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙНА

2020-04-28  

Image may contain: one or more people, people sleeping and closeup

Машинтай жагсагч Б.Цэгмид өчигдөр /2020.04.27/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн. Энэ үеэр тус аймгийн цагдаагын алба хаагчид Б.Цэгмэдийг  үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан гэх үндэслэлээр тайлбар авахаар авч явсан юм. Харин жагсагч Б.Цэгмид шаардлага хүлээж авалгүй, цагдаа нарын машин доогуур орж хэвтэж эсэргүүцсэн юм. 

Image may contain: 1 person

Удалгүй тэрбээр өөрийг нь цагдаа нар зодсон, эрүүдэн шүүсэн гэх мэдээллийг цахим орчинд нийтэлж. Орой Улаанбаатар хотод ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ирсэн бөгөөд одоогоор түүний биеийн байдал муу, хаван нь одоог хүртэл буугаагүй байна.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Өмнөговь аймгийн Цагдаагийн газартай холбогдсон, уг асуудлаар. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Иргэн Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж өөрөө хэлсэн нь бичлэгт байгаа. Хамт явж байсан хүмүүс нь гэрчилнэ. Тухайн иргэн өлсч байна гээд хоол авч идсэн. Үүнийхээ дараа бие нь эвгүйтэж эмчийн тусламж авсан. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж, хэвтэх үү гэж өөрөөс нь асуухад зүгээр ээ, хэвтэхгүй гээд гараад явсан. Болсон бүх процессыг нотлох камерын бичлэгүүд байгаа. Хэрэгтэй бол бичлэгийг тавьж болно" гэлээ.

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?