ХЯТАДАД ХҮҮХЭД ХУДАЛДААЛДАГ “СУПЕРМАРКЕТ”-ЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2020-04-28  

Э.Нямаа: Хүн худалдаалах хэрэг, бэлгийн мөлжлөгт 20 гаруй хүүхэд ...

Шинэ төрсөн хүүхдийг хятадуудад худалдаалдаг олон улсын бүлгийн үйл ажиллагааг Украины хууль сахиулагчид олж илрүүлсэн байна.

Тодруулбал: Украины тээгч эх хүүхэд төрүүлээд шууд “худалдаанд” шилжүүлдэг байна. Түүний төрсөн тухай баримт бичгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж бичээд, дараа нь хүүхдийг Украинаас авч гарах бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг юм байна. Энэхүү гэмт ажиллагааг  хувийн эмнэлгийн ерөнхий эмч украин эмэгтэй, түүний хүү хоёр удирдаж, украины хоёр иргэн, гурван хятад хүн оролцдог байна. 

Энэ талаар тус улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко: Гэмт этгээдүүд үр тогтох, хүүхэд төрөх, хүүхдийг Украинаас гаргах бүхий л үйл явцын хууль ёсны баримт бичгүүдийг мөнгө амлаж байгаад бүрдүүлж чадсан байна. Өөрөөр хэлбэл украин эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийг Хятадад мөнгөөр худалдаж байна. Ийм байдлаар шинэ төрсөн хүүхдийн супермаркет бий болжээ хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?