12-14 НАСНЫ ХҮҮХДҮҮД БҮЛЭГЛЭН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2020-04-28  

Arslan.mnБаянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ.

Тодруулбал 2020 оны 04-р сарын 27 ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрж хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.

Харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?