ТУСГААРЛАХ БАЙРНЫ МӨНГӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭДИЙН ЗАРИМ НЬ...

2020-04-29  

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу ...

Шинэ коронавируст халдвар буюу Covid-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр гадны оронд байгаа  Монгол иргэдээ эх орондоо татан авчирж буй. Энэ хүрээнд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс тусгаарлах байрны мөнгө авч буй. Гэвч зарим иргэд төлбөрөө төлөхгүй асуудал үүсгэж буй талаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян  мэдээллээ.

Тэрээр "Хоёрдугаар сарын 1-нээс хойш 4,300 гаруй иргэнээ татан авсан. Тэдний 2,195 нь төлбөрөө төлснөөр 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Харин 60 иргэн тусгаарлах байрны төлбөр 39.5 сая төгрөгийг төлөөгүй. БНХАУ-д ял эдэлж байсан төлбөрийн чадваргүй хүмүүс ч үүнд багтсан тул асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна " гэв. 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?