ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЛЭЭ

2020-04-29  

Монгол эрчүүд богино насалдаг

Засгийн газрын хуралдаанаар “Хөдөлмөрийн  хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10%-тай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг дөнгөж сая гаргасан талаар Д.Сарангэрэл сайд мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30%-ийн нэмэгдэл авах тогтоол гарлаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?