СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ СУНГАЛАА

2020-05-01  

Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасны дагуу  ресторан пабын ажиллах цагийг 22:00 цаг болгосон төдийгүй архи худалдах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч мөн энэ цагаар хязгаарласан. Харин уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргажээ. 

Захирамжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгах бөгөөд уг шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэсэн байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?