КИМ ЖОН УНЫ ТУХАЙ АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ

2020-05-02  

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гурван долоо хоногийн турш олон нийтэд харагдаагүй. Улмаар бие нь муу байгаа, коронавирусийн халдвар авсан, нас барсан зэрэг таамгууд олон нийтийн дунд тархсан.

Тэгвэл хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх баригч намын улс төрийн товчооны хуралд оролцсон Ким Жон Ун Баасан гаргийн өглөө Өмнөд Пёнган мужийн Сунчон хот дахь бордооны үйлдвэрийн нээлтэд өөрийн төрсөн дүү  Ким Ёо Жоны хамт оролцсон байна.

Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг KCNA -гын мэдээлснээр Ким Жон Ун эрүүл саруул, эсэн мэнд байгаа. үйлдвэрийн нээлтэд оролцсон нь үнэн. Ким Жон Уныг залгамжлах хүн нь түүний төрсөн дүү гэх мэдээлэл тархсан ч одоогоор албан ёсоор зарлаагүй байна гэсэн байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?